Өглөгч зан нас уртасгадгийг эрдэмтэд тогтоожээ
2020-09-14

Өгөөмөр зан нас уртасгаж болох нь судалгаагаар тогтоогдсон талаар Proceedings of the National Academy of Science сэтгүүлд мэдээлжээ. Нидерландын эрдэмтдийн хийсэн энэ судалгаа бусдад өгөх материаллаг тусламжийн хэмжээ, давтамж болон хүмүүсийн наслалтын хооронд шууд хамааралтайг харуулсан байна. 

 

Гронингений их сургуулийн доцент Тобиас Фогтоор ахлуулсан эрдэмтэд судалгааныхаа хүрээнд дэлхийн хэд хэдэн орнуудаас авсан статистик үзүүлэлтүүдийг тухайн орны иргэдийн наслалт болон хандив тусламжийн тоог харьцуулсан байна. Хандив тусламж гэдэгт буяны сан эсвэл хүмүүст өгөх хандив болон төрийн тэтгэмж, тэтгэлэг, тэтгэврийг ч хамруулжээ. 

 

Харьцуулсан судалгаагаар, францчууд болон япончууд хамгийн өгөөмөр, урт насладаг хүмүүсээр тодорсон байна. Тэд амьдралынхаа туршид дундаж орлогынхоо 60 гаруй хувийг байгууллага, бусад хүмүүст хандивладаг аж. Эдгээр орнуудад 65-аас дээш насны хүмүүс нас барах эрсдэл орлогыхоо 44-48 хувийг бусадтай хуваалцдаг Хятад, Турктэй харьцуулахад хоёр дахин бага байжээ. "Өмнөд Америкийн орнуудын иргэд амьдралынхаа туршид дундаж орлогынхоо 60 гаруй хувийг бусдад өгдөг гэдгээрээ мөн л өгөөмөрт тооцогдож байна" хэмээн судлаачид өгүүлсэн байна.

 

Харин жагсаалтын сүүлд амьдралынхаа туршид орлогынхоо багаахан хэсгийг хуваалцаж чаддаг Африкийн болон Зүүн Өмнөд Азийн орнууд багтжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин