ОХУ-д коксжих нүүрсний дахин нэг цогцолбор ашиглалтад орлоо
2020-09-14

 

Оросууд 2030 он гэхэд нүүрсний экспортоор тэргүүлэх зорилт тавьжээ

 

Оросын Якут дахь Инаглинский уурхайд үйл ажиллагаа явуулдаг Колмар групп тус уурхайд түшиглэсэн Нүүрс баяжуулах үйлдвэрээ энэ сард ашиглалтад оруулж байна. Ингэснээр олборлолт, баяжуулалт, тээвэр зэргийг шийдсэн цогцолбор болоход нэг алхам ойртжээ. Тус компанийн зүгээс уг цогцолборыг үе шаттайгаар бүтээн байгуулж байгаа бөгөөд одоогоор ил уурхай болон баяжуулах үйлдвэр баригджээ. Цаашлаад баяжуулах үйлдвэрийн 2-р шат, нүүрсний гүний уурхай болон нүүрс тээврийн боомт, терминалын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа юм. Шинэ уурхайн хувьд сүүлийн хэдэн жилд нээгдсэн шинэ уурхайнуудын нэгэн ижлээр БНХАУ-ын зах зээлийг “онилж” байгаа аж.

 

Арав гаруй жилийн өмнөөс ОХУ-ын эрх баригчид Хятадтай ойролцоо бүс нутаг дахь нүүрсний ордуудаа бодлогоор эрчимтэй дэмжих болсон. Тэд 2030 он гэхэд дэлхийд нүүрсний экспортоороо тэргүүлж, газрын тос, байгалийн хийнээс хэт хамаарал бүхий эдийн засгаа төрөлжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниуддаа тусгай зөвшөөрөл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна төмөр зам, боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтуудад нь онцгой ач холбогдол өгч байна. Дашрамд дурдахад, тус улсын байгалийн хий, газрын тосны салбарт төрийн өмчит компаниуд давамгайлж оролцдог бол шинэ тулгуур болох нүүрсний зах зээлээ хувийн хэвшилдээ түшиглэн босгохоор шийджээ.

 

Инаглинский уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэр жилийн 12 сая тоннын хүчин чадалтай юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Jenko-d bayar hurgey:
sain ajillasan baian.....MCS-n nuurs teeverleltig olon jil zogsoosonii ur shim n garch bain! kkkk
2020-09-14
Залуусын сонголт оновчтой байж чадсан уу? Бодоцгоо!!!
2020-09-14
Одоо яалтай нь билээ дээ. Манай залуучууд Халтмаагийн Баттулага л монгол улсаа хөгжүүлж чадах цорынн ганц хүн нь гэж нийгмийн соошел сүлжээгээр давалгаалуулж байгаад сонгосоон.Юу үнэн энэ үнээн. Хөөрхий томоогүй залуус маань ямар сонголт хийснээ одоо нэг юм ойлгож байдаг болов уу?
2020-09-14
Netizen:
За Баттулга минь гацааснаараа хэдхэн жил гvрийчvvл зорилго чинь биелэхэндээ
2020-09-14
монголд төмөр зам тавигдаагүйн бодит шалтгаан энэ. хүргэн хүү хүчтэй юу, но-той юу, бөлдөгдүүлэв үү?
2020-09-14