Монгол бичгийг хамгаалах шаардлага хүргүүллээ
2020-09-14

 

ГХЯ-нд Монголын сүм хийд, Сүсэгтний холбоо, лам нарын төлөөлөл Монгол бичгийг хамгаалах шаардлага хүргүүллээ.

 

ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Сэрээжав:

 

-БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар есдүгээр сарын 15-16-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. БНХАУ-д болж буй үйл явдал, монгол хэл заахтай холбоотой энэ асуудлыг ГХЯ анхааралтай ажиглаж байгаа. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад албан ёсоор айлчлах үеэр албан ёсны яриа хэлэлцээр хийнэ. Монгол, БНХАУ улс иж бүрэн стратегийн түншлэлтэй улсууд. Тиймээс улс төр эдийн засаг, соёл хүмүүнлэг гээд бүхий л салбарын харилцаа хамтын ажиллагааны асуудлыг ярилцана. ӨМӨЗО-нд болж байгаа Монгол хэл бичгийн хэрэглээний асуудлаар яриа хэлэлцээрийн үеэр яригдах байх. Бид цааш нь та бүхний энэ бичгийг дамжуулах болно.

 

Монголын бурхан шашинтны Залуу хуврагуудын холбооны тэргүүн Д.Номуундалай:

 

-Энэ бичгийн гол агуулга, хоёр улсын хоорондын түншлэлд сөрөг хандлага гаргахгүй гэж харж байгаа. Хятадын хүний эрхийн үндсэн хууль, цөөнхийн хэл, шашин соёл, түүхийг хүндэтгэх гэсэн хуулийнх нь заалтуудыг бид энд сануулж байгаа юм.

 

2013 онд ЮНЕСКО-гоос Монгол бичгийг соёлын биет бус өвд бүртгэсэн. Хэл бол харилцааны хамгийн чухал хэрэгсэл. Ойлголцож чадахгүй бол үл ойлголцол үүснэ. Энэ бол хоёр улсын хоорондоо тэмцэж байна гэсэн  үг биш.  БНХАУ-ын үндсэн хуулийн хүний эрхийн тухай хуулийг сануулж байгаа ажил байгаа юм.

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Хятдад монгол бичиг байж яахын. Европууд монгол бичгийг хятдад харсан хятад бичиг гээл яриад байна лээ. Хэлэлтэй биш танихгүй байж
2020-09-14
Uursduu kirill bichig hereglej bgaagaasaa ichih heregtei shuu
2020-09-14