Швед: Супермаркет 18-аас доош насныханд өндөг зарахгүй
2020-09-14

Шведийн нэгэн томоохон супермаркет 18-аас доош насны хүмүүст өндөг зарахыг хориглосон талаар SR P4 радиостанц мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шведийн Линдом хотын супермаркетад 18-аас доош насныханд өндөг зарахыг хориглосон зарлал наасан байна. Энэ нь хүрээлэн буй орчинд санаа тавьсантай холбоотой гэж удирдлагууд нь тайлбарлажээ.

 

Тодруулбал, хүүхдүүд өндгийг идэх эгж биш харин бусад зорилгоор худалдан авах нь ихэссэнээс ийм шийдвэр гаргасан гэнэ. Тухайлбал, хүүхдүүд дэггүйтэн зөрж өнгөрөх автобус, автомашин, барилгууд руу өндөг шидэн танхайрах нь ихэсчээ. Улмаар тус хотын Соёл, амралтын газрын дарга дэлгүүрийн удирдлагын энэ санааг дэмжсэн байна.

 

Ингэснээр барилга, автобус руу өндөг шидэх нь ноцтой үр дагавар дагуулж мэднэ гэдгийг нийгэм болон эцэг эхчүүдэд ойлгуулах боломжтой гэж үзжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин