Киргиз өрийг нь хөнгөвчлөхийг Хятадаас хүсчээ
2020-09-14

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзах үеэрээ Киргиз улс Хятадад төлөх ёстой мөнгөний асуудлыг хөндсөн талаар Киргизийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

"Макро эдийн засгийн нөхцөл байдалд коронавирусийн халдвар сөргөөр нөлөөлж байгааг харгалзан үзэж гадаад өрийг хөнгөвчлөх, төлбөрийн хугацааг сунгах боломжийг авч үзэхийг Ерөнхийлөгч санал болгосон" хэмээн хэвлэлийн алба мэдээлжээ. Гэхдээ үүний хариуд Ван И ямар хариу өгсөн талаар мэдээлээгүй байна. 

 

Түүнчлэн Жээнбеков Хятад улс хүмүүнлэгийн тусламж, коронавирустэй тэмцэхэд эмч нарын баг илгээснд талархал илэрхийлсэн байна. Цаашлаад хөдөө аж ахуй, тээврийн төсөл болон цахим арилжаа, мэдээллийн технологийн салбарт эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхлоо Киргизийн тэргүүн илэрхийлжээ. 

 

Энд дуулгахад, Ван И есдүгээр сарын 11-нд Москвад айлчлан,  ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзан, дараа өдөр нь Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай уулзсан юм. Тэрбээр манай улсад 15-16-ны өдрүүдэд айлчилна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД:
МОНГОЛ ЯГ ЭНЭ ЗАМААР ХЯТАДЫН БООЛ БОЛОХ НЭЭ. 700,000,000 ЮАНЫ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ АВНА ГЭЧИХСЭН ХӨӨРЧ ЯВНА. ХЭДЭН САЙДТАН НАР ЧИНЬ. ЯГ 120 ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛЫН ХАН ВАН САЙД НОЁД ИНГЭЖ ЭХ ОРНОО ЗАРЖ СУУСАН ТҮҮХ БИЙ. ТҮҮХ УНШДАГ Л БИЗ ДЭЭ... ДЭЛХИЙН БАРАГ БҮХ УЛС ХЯТАДЫН ЗЭЭЛ БА ТУСЛАМЖААС ТАТГАЛЗААД ЭХЭЛЧИХСЭН. ХАРИН БИД ЖИВЭХ НЬ.
2020-09-15