Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлнэ
2020-09-14

 

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийв.  Тэрбээр:

 

-Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг 10 дугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа. Харин есдүгээр сарын 16-наас урлаг спорт, худалдаа үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарлалтыг хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллага, их, дээд сургуулийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ. Хилээ нээхгүй хэмээн мэдээлэв. 

 

Мөн тусгаарлалтын хугацааг 35 хоног байсныг 14 хоногоор танаж, гэрт тусгаарлалт хасч байна. Харин 21 хоногийн тусгаарлалтыг үргэлжлүүлэх юм байна. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй гэсэн. Үүнийг яаж шийдэх вэ?

 

-Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгээнд хамруулна. Хүүхэд харах үйлчилгээнд төсвийн тодотголоор хоёр тэрбум төгрөг тавьж өгсөн. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Дотооддоо өвчин гараагүй бол хэвийн ажилдаа орооч. Маскаа зүүгээд зайгаа бариад
2020-09-14
Халтар:
Opkyyd айсуй
2020-09-14
Зочин:
Зөв зөв хилээ нээх болоогүй дотроо халдвар алдахгүй алдаагүй бол дотоод бүх хорио дэглэм журмаа цуцалсан нь зөв
2020-09-14