Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 240 иргэн эх орондоо ирлээ
2020-09-15

 

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

 

Тус онгоцоор 240 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад шалтгаантай-167 иргэн байгаа юм.

 

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи, Вензоу зочид буудалд тусгаарласан гэж  УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин