Шинэ Ерөнхий сайд Ёсихидэ Суга гэж хэн бэ? 
2020-09-15

 

Есдүгээр сарын 14-ний өдөр Японы эрх баригч Либераль-ардчилсан нам тэргүүнээ сонгосон юм. Тэд намын шинэ дарга болон шинэ Ерөнхий сайдын албыг 71 настай Ёсихидэ Сугад итгэн хүлээлгэхээр болжээ. 

 

Энэ нам Парламентад олонхын суудалтай тул намын дарга Ерөнхий сайдын алба хаших бөгөөд Ёсихидэ Сугаг энэ албан тушаалд өнөөдөр парламентын хурлаар батална. Ингэснээр Суга 2021 оны есдүгээр сард болох ээлжит сонгууль хүртэл Засгийн газрыг тэргүүлэх юм.

 

Ёсихидэ Суга гэж хэн бэ? 

Түүнийг гадаад бодлогын тал дээр тийм ч туршлагагүй ч өө сэвгүй, өндөр үр дүнтэй ажилладаг улстөрч гэж үздэг. 

Өмнө нь тэрбээр сайд нарын танхимын нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Суга өвчний улмаас албан тушаалаа орхих болсон Ерөнхий сайд Шинзо Абэгийн ойрын хүн гэж Японы хэвлэлүүд мэдээлжээ. Намын сонгууль болохоос өмнө түүнийг ялах магадлал хамгийн өндөртэй нэр дэвшигч гэж үзэж байсан юм. Намын даргыг тодруулах сонгуульд Парламентын гишүүд болон намын бүс нутгийн идэвхтнүүд оролцсоноор Суга 534 саналын 377-г авчээ.

 

Суга гүзээлгэнэ тариалдаг фермерийн гэр бүлд төрсөн ч тэрбээр ажлын гараагаа эхэлснээс хойш бүх л насаараа улс төрд зүтгэсэн байна. 

 

Ёсихидэ Сугаг гадаад харилцааны асуудал дээр төдийлөн туршлагагүй ч үр дүнтэй ажиллана гэж шинжээчид итгэлтэй байгаа гэнэ. Түүнийг Засгийн газар тэргүүлэх үед эрс өөрчлөлт гарахгүй, гагцхүү Шинзо Абэгийн бодлогыг үргэлжлүүлнэ гэж ажиглагчид үзэж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Great Japanese. Wonderful country.
2020-09-22
Сүга
2020-09-15