“Dream” буудалд тусгаарлагдсан иргэд хоолны хордлого болсон уу?
2020-09-15

 

"Dream буудалд тусгаарлагдаж байгаад хоолны хордлого болсон 20-д хүн ХӨСҮТ-д тусгаарлагдаад хэвтэж байна" гэж  иргэд цахим хуудаснаа бичжээ.

 

Энэ талаар ХӨСҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа иргэнтэй цахимаар холбогдон тодруулахад,

“Наймдугаар сарын 29-нд Австралиас тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд “Dream” буудалд тусгаарлагдсан. Гэтэл тус буудалд тусгаарлагдаж байсан иргэд хэд хоног суулгаж гүйлгэсэн. Шөнө /2020.09.14-15/ 12 цагт шинжилгээ, эмчилгээ хийнэ гээд  20-иод хүнийг ХӨСҮТ-д авч ирлээ. Бид шинжилгээ өгсөн хариу нь гараагүй байна. Бид  хоолны хордлого байх гэж бодож байгаа” гэлээ.

 

Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулж эргэн мэдээлэх болно.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Халуун орны, гэдэсний өвчин тээж ирсэн илжигнүүд байх шүү! Тэд нараас өөр хүмүүс тэнд байсан бол хордлого бол адилхан л хордох ёстой шүү дээ! Хордлого бол тэгж гүйлгээд 10 гаран хоног гайгүй байгаад байдаггүй, баалжиж хордлогын байдалд амархан ордог юм даа!
2020-09-15