ЭМЯ: Нэг хүн эдгэрч, 418 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-09-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.15/  хүргэж байна.

 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн энджээ. Өвчлөл өнгөрсөн өдрөөс  40 мянга, нас баралт 1 мянгаар буурсан байна. Харин 250 мянга гаруй хүн эдгэрчээ.

 

 

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

 

Сайн мэдээ нэг хүн эдгэрэн дараагийн шатны ажиглалтад шилжлээ. 

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, гурван хүний биеийн байдал  хөнгөн, долоон  хүний биеийн байдал хүндэвтэр  байгаа аж.

 

 

Эх сурвалж: ЭМЯ 

Shuud.mn
Сонин хачин