БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр манай улсад айлчилна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өнөөдөр 16.00 цагт манай улсад айлчлан ирнэ. Тэрбээр Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай ганцаарчилсан уулзалт хийж, өргөн хүрээний хэлэлцэл хийнэ. Үүний дараа зарим хэлэлцээрт гарын үсэг зурна. Хэлэлцээрийн дараа хоёр орны сайд нар хамтарсан мэдээлэл хийх аж.
Айлчлалаар хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, мөн КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд гарч буй ахицыг бататгах зорилготой аж.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ