АНУ Аляскад тав дахь үеийн 150 сөнөөгч байршуулна
2020-09-15

Америкийн эрх баригчид Аляск мужид тав дахь үеийн онгоцуудыг ихээр байршуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Оростой хиллэдэг бүс нутагт АНУ F-22 болон F-35 сөнөөгчдөөс бүрдсэн нийт 150 онгоц байршуулахаар төлөвлөж байгаа талаар ТАСС  мэдээллээ.

 

Есдүгээр сарын 14-ний өдөр сенатч Дэн Салливан видео семинар дээр хэлсэн үгэндээ Дэлхийн хаана ч тав дахь үеийн сөнөөгч онгоцууд ийнхүү олноор байршиж байгаагүйг онцолсон байна.

 

"Одоо бид F-35 онгоцтой холбоотой боломжуудаа нэмэгдүүлж байна. Элмендорф-Ричардсон бааз дээр F-22 сөнөөгчүүд байршсан, харин Эйлсон бааз дээр F-35 онгоцуудыг байршуулснаар бид Аляскад 150 гаруй дуунаас хурдан байлдааны онгоцыг байршуулна гэсэн үг" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Түүнчлэн Ном боомтыг өргөтгөж байгаа гэдгийг сануулаад, АНУ энэхүү үйлдлүүд нь Арктик дахь Америкийн эрх баригчдын эрмэлзлийн талаар Орос, Хятадад анхааруулж буй дохио гэж Дэн Салливан мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
delhiig neg suiryyleh geed l baigaa ulsdaa ene , ...zavaan delhiin eson shidiin hog novshnuud bolson hymyysees byrdsen uls bolohoor yag ooriin gesen soel bolovsrol hymyyjilgui estoi neg gainii uls
2020-09-15