Найман сарын хугацаанд нэг аймгийн хэмжээнд 1642 согтуу жолоочийг саатуулжээ
4 өдөр
Гэрэл зургийг MPA.mn

 

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2020 оны эхний 08 дугаар сарын байдлаар 41313 зөрчил бүртгэгдэн шалгагдсан нь өмнөх оны мөн үеэс 60,7 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

 

Бүртгэгдсэн зөрчлөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчил буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1642 жолоочийн зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэдний эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад амь насыг нь аварчээ.

 

Иймд иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, зам тээврийн осол, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, зорчигчийн аюулгүй байдлыг ханган, дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene chin mash ih too baina...sonohiin zondon shyydee arhinaas salahgui bol, neg aimagt geheer arai l dendyy baina, saatuulaagui bol hichneen hyn alsan baih bol ene arhichid...Mongolchuud tyyhendee ahi sarhadaas l bol ashigluulj sonodog uls shdee ergyy arhichid yheed duusaasai esvel
2020-09-16