Мессигийн хөрөнгө 1 тэрбумд хүрлээ
2020-09-16

 

“Форбс” сэтгүүлийн мэдээлснээр Лионел Мессигийн хөрөнгө 1 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. Ингэснээр тэрбээр тэрбумтны жагсаалтанд багтсан хоёрдахь хөлбөмбөгч боллоо.

 

Өмнөх нь өнөөх л Криштиану Роналду. Месси, Роналду хоёр бас өөрсдөө азтай эринд амьдарч, мөнгийг ч ёстой хүүлэх шиг л болж байна. Хөлбөмбөг тоглож цалин хүртэнэ, амжилт гаргах тусам нэмэлт бонустай, реклам сурталчилгаанд тоглож шагнал авна, өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ зарж мөнгө олно гээд л төрөл бүрээр хөрөнгөө арвижуулж байгаа билээ.

 

“Форбс”-оос мөн 2020 оны хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийг танилцуулсан бөгөөд Месси тэргүүлж, Роналду удаалав. Месси энэ жил 126 сая ам.долларын орлого олсны 92 сая нь цалингаас, 34 сая нь реклам сурталчилгаа, бизнесээс оржээ.

 

FORBES-ийн 2020 оны өндөр орлоготой хөлбөмбөгчид5

1. Лионел Meсси (Барселона) - $126 сая

 

2. Криштиану Роналду (Ювентус) - $117 сая

 

3. Неймар (Пари Сен-Жермен) - $96 сая

 

4. Килиан Мбаппе (Пари Сен-Жермен) - $42 сая

 

5. Мохамед Салах (Liverpool) - $37 сая

 

6. Поль Погба (Манчестер Юнайтед) - $34 сая

 

7. Антуан Гризманн (Барселона) - $33 сая

 

8. Гарет Бэйл (Реал Мадрид) - $29 сая

 

9. Роберт Левандовски (Бавари Мюнхен) - $28 сая

 

10. Давид де Хеа (Манчестер Юнайтед) - $27 сая

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин