Олимпийн аварга анхны номоо гаргав
2020-09-16

 

Чех улсын түүхэнд хамгийн алдартай жүдоч болох олимп, дэлхий, Европийн аварга Лукаш Крпалек номоо гаргажээ. "Cesta na Olymp" буюу "Олимп хүрэх зам" нэртэй түүний анхны намтарчилсан ном энэ сарын 12-нд Прага хотод нээлтээ хийх ёстой байсан ч коронавируст цар тахлын улмаас хойшлогдлоо. Гэсэн ч тэрхүү ном Чех улс дотроо https://www.albatrosmedia.cz/ нэртэй сайтаар онлайн зарагдаж байгаа юм байна.

 

Дашрамд сонирхуулахад, Лукаш Крпалек бага насандаа жүдо бөхийн спорт бус, Японы бие хамгаалах тулааны урлаг болох каратэгаар хичээллэж байсан бөгөөд жүдо бөхөөр барилддаг өөрийн төрсөн ах Михаилын бэлтгэл хангагч хийснээр жүдо бөхтэй анх танилцаж байжээ.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
ямммар чухал мэдээ вэ!
2020-09-16