Ж.Эрдэнэбатад оногдуулсан зургаан жилийн ялыг хэвээр үлдээв
2020-09-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон, Б.Отгонбаатарт эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаатай хасаж, зургаан жилийн хорих ял ногдуулсан.

 

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр /2020.09.15/ өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 21.30 цаг хүртэл болж дараах шийдвэрийг гаргалаа.

 

Үүнд:

- Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж,

 

- Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ. 

Shuud.mn
Сонин хачин
ZOV SHIIDVER GARGAJEE.ZOV.
2020-09-16