БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
2020-09-16

 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:43 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

 

Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-59, өндөр настан- асран хамгаалагчтай 22, жирэмсэн- асран хамгаалагчтай 15, эрүүл мэндийн шалтгаантай-30, хөгжлийн бэрхшээлтэй-7, бусад шалтгаантай-133 иргэн байна.

 

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн, Вензоу зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин