Түгжирмээргүй байвал түүнийг түрүүлээд оруул
4 өдөр
Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлж, их хотын хөл хөдөлгөөн нэмэгддэг нь уламжлал. Өнөө жил авто замын түгжрэл урьд жилүүдийнхээс харьцангуй их байгаа нь харахад л ойлгомжтой байна. "Хаашаа яваагаа марттал түгжирч байна” гэдэг хэдий хошин үг ч үнэнд ойртож байна. Яах вэ, хэрхэх вэ, яавал түгжрэл буурах бол гэдэг бодол автобусны жолооч, түүн дотор бачимдаж яваа зорчигч, ажлаа, хичээлээ тараад зам дээр түгжирч зогсоо цагийг хийм дэмий өнгөрүүлж суугаа хэн бүхний толгойд эрхгүй бууж байгаа нь лавтай.

 

Автомашинтай нэгэн нь машинаа унахгүй нийтийн тээврээр ажилдаа ирж очоод байхыг хүртэл уриалж байна. Гэвч нийтийн тээврийн автобусны хүрэлцээ муутайгаас ажил хичээл тарах “оргил” цагаар амьсгалахад ч бэрх болтол шахцалдана. Тиймээс хэнд ч гэсэн автобусанд зогсоогоороо өчнөөн цаг түгжирснээс, автомашиндаа суугаагаараа түгжрэх нь дээр санагдах биз...

 

Үнэндээ шинээр зам барьсан ч манай монголын түгжрэл буурахгүй. Зам барихын хэрээр автомашины тоо нэмэгдэнэ.  Улаанбаатар хот өнөөдөр автомашинуудаа “дийлэхгүйд” хүрээд байна.

 

Манай улсад 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1114728 автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээрийн 602189 буюу 54.02% нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцдог байна.

 

Харин нийслэлд гэхэд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 66360 автотээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн улсын дугаар авсан. Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй нийт автотээврийн хэрэгслийн 424482 буюу 70.48 хувь нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдсан буюу эдэлгээний баталгаат гүйлтийн нөөц багатай байна. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 2020.09.01-ний өдрийн байдлаар 313072 тээврийн хэрэгсэл хамрагдаж, анхны үзлэгээр 3264 автотээврийн хэрэгсэл “тэнцээгүй” байна. Тэгэхээр  үзлэгт ороогүй, албан татвараа төлөөгүй автомашины жолооч хөдөлгөөнд оролцоод “туулайчилж” явааг үгүйсгэхгүй.  

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нэгэнт өнөөгийн нөхцөл байдалд автомашины импортод хязгаарлалт тогтооох боломжгүйгээс түгжрэлийг бууруулахын тулд зохих журмын дагуу албан татвараа төлөөгүй этгээдэд сануулаад өнгөрөх биш, урсгал сөрсөн, улаан гэрлээр дайрсан зэрэг дүрэм зөрчигчдийг торгоод явуулах биш хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлая. Хэн хариуцлагатай, соёлтой, дүрмээрээ явж чадна, тэр хүн автомашинаа унаад, түгжрэлгүй гудамжаар салхи татуулан давхиг.

 

Мөн цагдаагийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар жолоочид гэрэл дохио зөрчих, уулзвар нэвтрэх журам зөрчих, эгнээ байр буруу эзлэх түүнчлэн зогсох зогсоолын журам зөрчиж тээврийн хэрэгслээ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байрлуулсан нь зохиомол түгжрэл үүсгэх гол нөхцөл болоод байгааг хэлдэг.

 

Угаас нэгдүгээр эгнээнд аваарын гэрлээ асаагаад тамхилж зогсоо таксины жолооч. Урсгал сөрж гүйцэж түрүүлдэг. Өмнөөс нь машин ирэнгүүт "Орчуулчхаач сүртэй юм" гэж загнах орк ах нар. Удтал хүлээсэн ногоон гэрэл асахад хоёрдугаар эгнээнээс давхар эргэдэг дүрэм зөрчигчид их хотын захын нэг уулзвар дээр л зогсож байгаа.

 

Түгжрэлийг бууруулах хамгийн энгийн арга нь "Эхлээд та, дараа нь би" гэдэг эерэг хандлагаас эхэлнэ шүү, жолооч нар аа. Та ч гэсэн түгжирмээргүй байвал түүнийг түрүүлээд оруул.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
kub:
durem zurchigchtei temtsdeg evlerch bolmoorgui yum
2020-09-17
L dulguun:
Авто зам шинээр нэмж барих биш их дээд сургуулиуд болон төрийн албан газруудыг хотоос гаргах нь зөв
2020-09-16
ulaanbaatariin emegtei:
Tuv zamiin gerlen dohio neg chigleldee bygd neg unguur asaadag bolgowol mun ta bi ta bi geed yawchihwal tygjrel barag l baihgui bolno doo
2020-09-16
Иргэн:
9 настай хүүхэд тэгнээ. Гадаадаас оруулж ирж байгаа машинаа нэг жил ч хамаагүй зогсоож болдоггүй муу
2020-09-16
Zochin:
Үнэн хэлжээ. Энэ дүрмээрээ явдаггүй жолооч нар, хувийн таксинд явагч нар, түй гэх соёлгүй гарууд л түгжрэлийг даамжруулж байна. Зүгээр л мориныхоо эсбөгөөс мотоциклийнхоо жолоог эргүүлэх лугаа адил явцгаах юм. Дэлхийн хаана ч очсон бүгд замын хөдөлгөөний соёлыг ягштал дагадаг. Хичнээн нарийн замаар ч хэл амгүй явцгаадаг. Яагаад бид тэгж явж болохгүй гэж. Ядарсан юм гэж бүү аргад цагдаа нараа. Зүгээр л торгоод эрхийг нь хасаад өг. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг ойлгуулаад өгдөг ч болоосой.
2020-09-16
Yag unen. Egnee bairaa zuv ezleed durmee barimtlaad gerlen dohiogooroo neg negendee hundetgeltei handdag bolchihvol medegdehuits buurna shuu.