Сэлэнгэ аймагт самар түүж явсан иргэн сураггүй алга болжээ
2020-09-16 09:41
Гэрэл зургийг MPA.mn

 

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Орхон аймгийн харьяат иргэн Л /59 настай, эрэгтэй/ 2020. 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болжээ.

 

Онцгой байдлын албанд 2020.09.15-ны өдрийн 16:00 цагт дуудлага ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид мөн өдрийн 19:55 цагт очиж, 09.16-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Бурхан минь алга аа хавсран гуйя:
Эвий минь эрүүл энх байж хурдхан шиг олдож гэр бүлдээ очоосой!
2020-09-17
irgen:
yadyygas bolj heden tugrug oloh gej amia ih aldaj bna.manai yls ard irgedee hyreltseetei tsalin tetgever ugch gachigdah dutagdah zovlongyi amidryylaasai.
2020-09-16