ВИДЕО: 1262 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээлээ
4 өдөр

 

 

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд гарсан зарим асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

 

 

Энэ үеэр Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат хэлэхдээ:

 

-Хөл хориог цуцлах шийдвэрийн талаар өчигдөр орой хуралдсан. Үүнд, хоёр асуудалд төвлөрөн ярилцсан юм. Нэгдүгээрт, цар тахлыг дотооддоо тархаахгүй байх хоёрдугаарт, өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар хуралдсан.  Халдвар тархаах магадлалтай гэж үзэж байсан 1262 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээсэн. Ажиллагаа нь хязгаарлалтад орсон бар, дисконы газрыг нээсэн. Цэнгээний газрын буюу бар, дисконы төрлийн 81 байгууллага байдаг. Нээгдэж буй эдгээр байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлах чухал.  Энэ үед хилийг нээхгүй гэлээ.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

 

-11 мянга орчим байгууллагад “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавьж буй. Үүнд PC тоглоомын газруудыг цагдаагийн байгууллагуудтай хамтран хяналт хийдэг. Нийтдээ 47 PC тоглоомын газар хяналт хийхэд хөл хорион дэглэмийг хангалтгүй хэмжээнд сахисан бөгөөд 44 зөрчил илэрсэн юм. Үүнд Зөрчлийн тухай хуулиар найман иргэнд 1,5 сая төгрөгөөр торгосон. Тиймээс мэргэжлийн байгууллагын өгсөн чиг үүргийг дагаж мөрдөх хэрэгтэй.

 

Бар, цэнгээний газарт хяналтыг сайн тавина. Зөрчил гарсан тохиолдолд авах шийтгэлийг авч, зөрчлийг залруулаагүй бол ажиллагаа явуулахыг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Мөн энэ төрлийн газрууд удаан хугацаанд үүд хаалттай байсан учраас их цэвэрлэгээг хийж мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлсний дараагаар ажиллагаагаа нээх юм.

 

Тусгаарлалтын 49 байр бий. Үүнийг сонгон шалгаруулж шаардлага хангаж буйг түүвэрлэн сонгосон. Тусгаарлах байрны хоол хүнс, орчинд хяналтыг тавьж иргэдийн гаргасан гомдол мэдээллийн дагуу шалгалт хийдэг. Зарим нь үндэслэлтэй гомдол байдаг ч үндэслэлгүй гомдлууд мөн бий. Шаардлага хангахгүй байвал зөрчлийг залруулах үүрэг өгөхөөс гадна тусгаарлалт хийхийг хориглон зогсоосон явдал ч байгаа.

 

Хоолны хордлогод орсон гэгдсэн 15 хүний хариу гараагүй. Энэ нь хоолны хордлого уу ходоод гэдэсний хямрал уу гэдэг мэдэгдэхгүй байгаа.Иргэд ухамсартайгаар амны хаалтаа зүүж хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлэн  чийгтэй цэвэрлэгээ, агаар сэлгэлтийг сайн хийж мэргэжлийн байгууллагаас өгч буй ажлуудыг хэрэгжүүлэхийг үүрэг болгож байна. Мөн хүүхдийг хоол тэжээлээр дархлааг нь дэмжин, чийрэгжүүлж шөл ус, илчлэг сайтай хүнсээр хангах хэрэгтэй.  Хөл хориог цуцалсан ч амны хаалт зүүх хэрэгтэй. Нийтээрээ амны хаалтаа зүүцгээе гэлээ.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
асуулт:
Аль 5 сард хилээс бус бүх юмыг нээх байсан юм, халдвар тархаагүй нь тодорхой байсан шүү дээ
2020-09-16