Д.Нямхүү: 940 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
4 өдөр

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.16/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 940 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. 

 

Сайн мэдээ өнгөрсөн хоёр хоногт гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувиллын ажиглалтад шилжлээ. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 311 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 301 байгаа.Нийт эдгэрээд гарсан 301 хүний 10 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 14 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 277 хүн байгаа. 

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, зургаан хүний биеийн байдал  хөнгөн, дөрвөн  хүний биеийн байдал хүндэвтэр  байна. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Бүгд масстай байвал ханиад томуу бараг гарахгүй байх даа. Даанч хүнс аяга тавгаар өвчин дамждагийг хүмүүс мэддэггүй бололтой. 1 аяганаас ууцгаггаал байдаг
2020-09-17