Венесуэлийн цэргийнхэн Америкийн онгоцыг сөнөөжээ
2020-09-16

Венесуэлийн цэргийнхэн Америкийн бүртгэлийн дугаартай онгоцыг сөнөөсөн талаар тус улын Дотоод хэргийн сайд Нестор Ревероль мэдээлжээ. 

 

"Хар тамхи тээвэрлэж явсан, Америкийн бүртгэлийн дугаартай, манай улсын агаарын хилээр хууль бусаар нэвтэрсэн онгоцыг устгасан" хэмээн Дотоод хэргийн сайд Твиттер хуудсандаа бичжээ. Түүнчлэн сөнөөгдсөн онгоцны гэрэл зургийг хавсаргасан бөгөөд онгоцон дээр Америкийн төрийн далбаа дүрслэгдсэн байна. 

 

Сайдын мэдээлснээр, онгоц хар тамхины наймаачдын эзэмшлийнх байсан гэнэ. Венесуэлд 2013 оноос эхлэн хар тамхины наймаачдын онгоцуудыг буудаж унагахыг хуулиар зөвшөөрчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин