ШУУД: 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар хуульчилсан
2020-09-16

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр:

 

-Засгийн газрын хуралдаанаар Зорчих эрхийг хязгаарласан шийдвэрийг баталлаа. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар хуульчилсан. Хөлдөө болон бугуйндаа хязгаарлалтын бугуйвч зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх, тодорхой марштрутаар зорчих, тодорхой хэн нэг хүнтэй уулзахгүй байх талаар заалт 2015 онд батлагдсан.  Техник, тоног төхөөрөмжтэй холбоотой хоёр удаа энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй хойшлуулсан. 2021 оны нэгдүгээр сарын нэгээс хэрэгжүүлэхээс өөр аргагүй байгаа. Засгийн газар өнөөдөр шийдвэрлэлээ. Энэ ял хэрэгжсэнээр хүн ажил хөдөлмөр эрхлэж, гэр бүлтэйгээ байж, ялаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. 

 

Анх удаа хөнгөн, болгооомжгүй гэмт хэрэг үйлдсэн  хүнд ногдуулна. Хүн амины хэрэг үйлдсэн гэмт хэрэгт хамаарахгүй. Энэ ялыг оногдууулахад олон техникийн шийдлийг судалсан. Их, дээд сургуульд сурч байгаа оюутнууд хөнгөн гэмт хэрэг хийсэн тохиолдолд хичээлдээ ялаа эдлэх боломж бүрдэнэ. Зорчих эрхийг нь нээж өгнө. 

 

-Энэ ялыг  авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах уу?

 

-Авлига, албан тушаалын  хэрэгт хорих ялтай хослуулан оногдуулахаар хуульчилсан. Энэ хуульд тодотгол оруулна. Анх удаа, хөнгөн, болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэгт энэ ялыг оногдуулна. 

 

-Энэ бугуйвчийг тайлсан тохиолдолд яах вэ?

 

-Энэ бугуйвч тайлагдах боломжгүй. Тайлвал хорих ял болно. Металл ялтас, ган тросстой. Тайлахыг оролдсон, зориуд гэмтээсэн тохиолдолд хорих ял эдлүүлнэ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
bat:
АНХ УДАА БОЛГООМЖГҮЙ АВИЛГА АВСАН БОЛ ХЭРГЭЖИХ ХУУЛЬ ЮМ БАЙНА
2020-09-16