Трамп: Ерөнхийлөгчөөр ажиллах үед хамгийн хүнд үе нь "Хятадын вирус" байлаа
2020-09-16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн тэргүүний албан тушаалд байх хугацаанд нь гарсан хамгийн хүнд үеийн талаар АВС агентлагт ярьжээ. 

 

"Энэ бол эргэлзээгүй COVID-19, миний нэрлэдгээр Хятадын вирус байлаа " хэмээн Трамп ярилцлагынхаа үеэр өгүүлсэн байна. Цар тахлын үед юунд суралцсан талаарх асуултад "амьдрал ямар хэврэгхэн гэдгийг ойлгосон" хэмээн хариулжээ. Түүнчлэн коронавирусийн улмаас түүний зургаан найз нас барсан хэмээсэн байна. 

 

Тэрбээр вирус тархсанд Бээжинг буруутгадаг бөгөөд коронавирусээс болж Хятадтай байгуулсан худалдааны хэлэлцээрийг өөрөөр харах болсон гэдгийг онцолжээ. Гэхдээ хэлэлцээрийг "сайн" хэмээн үнэлсэн байна.

 

Энд дуулгахад, есдүгээр сарын нэгний өдөр Трамп коронавирустэй тэмцэх үйлд амжилт гарсан хэмээн мэдэгдэж байлаа. Түүний өгүүлснээр, наймдугаар сард тус улсад бүртгэгдсэн коронавирусийн өвчлөлийн тохиолдол долдугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад  38 хувиар буурсан гэнэ. Гэсэн ч  АНУ коронавирусийн халдварын тохиолдлоороо дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа юм. Тус улсад цар тахал эхэлснээс хойш 6,6 сая халдвар бүртгэгдэж, үүнээс 196 мянган өвчтөн нас барсан бол 2,49 сая хүн эдгэрчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин