COVID-19: Иранд Арбаины ёслолуудыг цуцлав
2020-09-16

Коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас Иран болон Иракт энэ оны Арбаины ёслолуудыг цуцалсан талаар Ираны Соёл гэгээрлийн хэлтсийн дарга мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Ираны Соёл гэгээрлийн хэлтсийн дарга Хамид Ахмадигийн мэдэгдсэнээр Арбаины ёслолуудыг бусад соёлы болон шашны арга хэмжээнүүдээр орлуулах аж. Эдгээр арга хэмжээнүүдийг эрүүл ахуйн болоод халдвар хамгааллын журмуудыг чандлан сахьсан нөхцөлд зохион байгуулах юм байна.

 

Үүний зэрэгцээ Багдад дахь Ираны Элчин сайд Ираж Масжеди коронавирусийн дэгдэлтийн улмаас ёслолууд цуцлагдаж байгаад харамсч байгаагаа илэрхийлж байсан юм. Түүний өгүүлснээр, Иракийн төв засгийн газар Иран болон бусад орнуудаас мөргөлчдийг оруулахгүй гэж мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, Арбаин ёслол нь 40 хоног мөргөл үйлддэг шийтүүдийг томоохон шашны үйл ажиллагаа юм. Энэ нь хүмүүсийг асар олноор нь цуглуулдаг дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй ёслол аж. 2012-2013 онд Арбаин ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс 15 сая мөргөлч цугларч байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин