Улаанбаатарт 17 хэм дулаан байна
2020-09-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

 

2020 оны 09 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх гол орчмоор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин