НҮБ: Он дуустал гал зогсоохыг уриална
2020-09-17

Өнөөдөр дэлхий дахины аюулгүй байдалд заналхийлж буй гол аюул нь COVID-19 гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш үзэж байгаа аж. Энэ талаар тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд түвшний долоо хоног эхлэхийн өмнө зарласан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

 

"Вирус бол дэлхий дахины аюулгүй байдлын гол аюул заналхийлэл" хэмээн Антониу Гутерриш мэдэгдсэн байна. Тиймдээ ч чухамхүү энэ шалтгаанаар есдүгээр сарын 22-ны өдөр олон улсад хандан энэ оны эцэс хүртэл гал зогсоох горимд шилжихийг уриална гэж тэрбээр мэдэгджээ.

 

НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн 9-12 дугаар сард болон нэгдүгээр сард ээлжит чуулганаа хуралдуулдаг. Энэ жил дээд түвшний долоо хоног есдүгээр сарын 22-29-ний хооронд болох бөгөөд коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор хязгаарлалтын арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа тул оролцогчид урьдчилан бэлдсэн дүрс бичлэгээр мэдэгдэл хийх юм байна.

 

Энд дуулгахад, олон улсын Worldometer статистикийн товчооны мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхий даяар халдвар авсан хүний тоо 29,9 сая давсан бол 942 мянган хүн нас баржээ. Харин энэ хугацаанд 21,6 сая хүн эдгэрсэн байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин