ШУУД: Маргаашаас хоёр настнуудыг цахимаар бүртгэнэ
4 өдөр

 

Хоёр настай хүүхдийн цэцэрлэгийн элсэлтийн асуудлаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга:

 

-Бүх шатны сургууль, цэцэрлэгийн ажлыг хэвийн горимд шилжүүлж байна. Хичээл, сургалт есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн танхимд суралцах хүүхдүүдийн тоо, хичээлийн цагийн хязгаарлалт цуцлагдлаа. Теле  болон цахим хэлбэрээр хичээл явагдахгүй.

 

Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахаар болсон бөгөөд бүртгэлийг цахимаар хийнэ. Маргааш буюу есдүгээр сарын 18-ны өглөөний 09 цагаас эхлэн 21-ний өдрийн 16 цаг хүртэл бүртгэх юм. Бүртгүүлсэн хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгоно. Сургууль цэцэрлэг хэвийн ажиллахад шаардлагатай ажлуудыг мэргэжлийн байгууллагууд цаг алдалгүй хийж байна гэлээ. 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин