Малаа хариулж яваад тогтоол усанд осолдож амиа алджээ
2020-09-17

 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн Хужир нуга  гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 105 км-т/Тус аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн харьяат иргэн Г /52 настай, эрэгтэй/ 09.15-ны өдрийн 17:00 цагийн орчимд явганаар Сэлэнгэ голын эргээр мал хариулж яваад усанд живсэн байж болзошгүй  тухай дуудлага 09.16-ны өдрийн 06:55 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 09.16-ны өдрийн 08:37 цагаас эхлэн Сэлэнгэ голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж голын салааны 2 метрийн гүнтэй тогтоол уснаас мөн өдрийн 08:49 цагт цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин