Нүхэн жорлонд унасан хүүхдийг эсэн мэнд гаргав
4 өдөр
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Баруун жанжин”-ы 26 дугаар гудамжны 676/б тоот иргэн Х-ын хашаанд нүхэн жорлонд бага насны хүүхэд унажээ.

 

Энэ тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 12:27 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 16.5 км зам туулан 12:40 очиж Э /2 настай, эрэгтэй/-г 3 метрийн гүнтэй нүхэн жорлонгоос эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин