Эрхүү хотод суух Ерөнхий консул Ж.Энхжаргалд консулын патентыг гардуулав
2020-09-17

 

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консул Ж.Энхжаргалд консулын патентыг гардуулж өгөв.

 

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйг тэмдэглээд хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд дэмжлэг үзүүлж ажиллахыг онцолж ажлын өндөр амжилт хүсэв.

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин