Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг 7 их наяд доллар алдана
2020-09-17

Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг 2021 оны эцэс гэхэд долоон их наяд ам.долларын алдагдал хүлээнэ гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага таамаглажээ. 

 

"2021 оны эцэс гэхэд дэлхийн ДНБ долоон их наяд ам.долларыг алдана. Энэ бол тун ноцтой" хэмээн дээрх байгууллагын ерөнхий эдийн засагч Лоранс Бун мэдэгджээ.Түүнчлэн ирэх жил дэлхийн эдийн засаг өмнө нь таамаглаж байсанчлан хурдан сэргэхгүй, харин улс орнууд "коронавирустэй хамт дахин олон сар амьдрахаас аргагүй болно" хэмээн тэрбээр онцолсон байна. 

 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын өмнө нь гаргасан тайланд 2020 онд дэлхийн ДНБ 4,5 хувиар буурна гэж таамаглаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин