Гурван сарын хугацаанд 241 хүний амь насыг авран хамгаалжээ
2020-09-17

 

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг  10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд 2020 оны 06 дугаар сарын 10-наас 09 дүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгуулжээ. 

 

Үүрэг гүйцэтгэх гурван сарын хугацаанд давхардсан тоогоор  2113 алба хаагч, 400 гаруй  автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 241 хүний амь насыг авран хамгаалан, голын усанд суусан 45 автомашиныг татан гаргасан байна.

 

Мөн Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээллийг 60 орчим мянган иргэнд хүргэн, 14 мянга орчим иргэнд сэрэмжлүүлэг материал тараан ажиллаж, гол, усны осол ихэвчлэн тохиолддог газруудын байршлыг тогтоон, урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулан ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин