ВИДЕО: 14 сургууль, цэцэрлэгийг инженерийн шугам сүлжээг шинэчилж байна
2020-09-17

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, "Тавантолгой" компанийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн  өвөлжилтийн бэлтгэл байдал 74,5 хувьтай байгаа аж. Дулааны эх үүсвэр хангамжийн байгууллагууд 2020-2021 оны өвлийн бэлтгэлд 1356 ажил төлөвлөснөөс гүйцэтгэл 80 хувьтай байгаа гэнэ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

"Дулааны их болон урсгал засварын зогсолтын ажлуудаа бүрэн хийсэн талаар албаны хүмүүүс мэдээллээ. Өвлийн улиралд хальтиргаанаас сэргийлэх тусгай зориулалтын бодис, давс, дайргуудыг бэлддэг. Өнгөрсөн өвөл 3946 тонн бодис, давс хайргыг бэлдэж байсан. Энэ жил 1457 тонныг нөөцөлсөн байна. Нийт 3000 гаруй тонн бодисоор өвлийг давж чадах учир энэ бэлтгэл ажил хийгдэж буй юм.

 

Төвлөрсөн дулаан хангамжийн дөрвөн эх үүсвэрээс 25400 тонн усыг татаж ажиллахаар бэлтгэл хангагджээ. Зуны засварын шугам сүлжээний ажил 100 хувь хангагдсан. Есдүгээр сарын 15-аас орон сууцны өрхүүдийн төвлөрсөн дулааны ажил хийгджээ.  Энэ жил 11200 орчим барилгыг төвлөрсөн дулаанд холбох бөгөөд маргааш Амгалангийн станц хуваарийн дагуу шугам сүлжээнд залгагдах гэнэ. 

 

2016-2017 онд сургууль цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээнд 12 удаагийн гэмтэл гарч халаалтын зуух хагарах асуудал их гарчээ. Үүнд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган засварласан байна.   2017 онд 1,2 тэрбум, 2019 онд 873 сая, 2020 онд 723 сая төгрөгөөр 14 сургууль, цэцэрлэгийг инженерийн шугам сүлжээнд шинэчлэл хийж байна. Энэ оны засварын ажил 50 хувьтай байна гэж мэдээллээ.

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
паар бүлээн бгаа удахгүй халаад алаад өгөх бх
2020-09-17
ggg:
дулаан ирж л бгн бэн
2020-09-17