Туркмен орос хэлийг хязгаарлаж, ОХУ нот бичиг илгээв
2020-09-17

Туркменд орос хэлээр хичээл орох ангиудыг сэргээх зорилгоор нөхцөл байдлыг тодруулах хүсэлт бүхий нот бичгийг ОХУ-ын Гадаад хэргийн яам Туркменистаны Гадаад хэргийн яам руу илгээжээ. 

 

"Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахих үүднээс орос хэл дээр сургалтаа явуулдаг ангиудыг хаасанд Оросын Гадаад хэргийн яам анхаарал хандуулж байгаа" тул ийнхүү нот бичиг илгээсэн гэж "Хроника Туркменистана" сайт мэдээлжээ. Өмнө нь Ашхабад дахь Оросын Элчин сайдын яам энэ асуудлаар тодруулга өгөхийг Туркмений талаас хүссэн ч хариулт авч чадаагүй байна.

 

"Үүссэн нөхцөл байдалд олон нийт санаа зовниж, бидэнд хандаж байгаатай холбогдуулан Туркмений тал хоёр орны уламжлалт нөхөрсөг харилцааг хүндэтгэн тус улсад орос  хэл дээр боловсрол олж авах салбарыг багасгах байдал гаргахгүй гэдэгт найдаж байна" хэмээн нот бичигт онцолжээ.

 

Энд дуулгахад, "Ашхабадын дунд сургуулиудад орос хэл дээр хичээл заадаг ангиудыг тарааж байгаад харамсаж" байгаагаа Туркменистан дахь Оросын Элчин сайдын яам сайтаараа дамжуулан илэрхийлж байлаа.

 

Наймдугаар сарын 30-ны өдөр Ашхабад дахь нэгэн дунд сургуулийн хашаанд орос хэлний тэнхимийн сурагчид болон тэдний эцэг эхчүүд эсэргүүцэл илэрхийлсэн байна. Учир нь хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө тус сургуулийн орос хэлний тэнхимийг хааж, багш нарыг халан, сурагчдыг тараах шийдвэр гарсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөв байх туркмений олон овог аймагийг ЗХУ устгсан байдаг. Хүчээр орос хэлийг 90жил заасан одо болих нь зөв.
2020-09-17
Manaih iim huselt yavuulj bolno shu dee
2020-09-17