АНУ Өвөр Монголын асуудлаар мэдэгдэл гаргалаа
2020-09-17

АНУ-ын Конгрессын төлөөлөгчид Өвөр Монголын өөртөө засах орны дунд сургуулиудад хэрэгжүүлэх хэлний шинэ бодлого болон энэ бодлогын эсрэг тэмцлийг дарж байгаатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Энэ мэдэгдэл АНУ-ын Конгрессын Хятадын асуудал эрхэлсэн комиссын албан ёсны хуудас дээр нийтлэгдсэн байна.

 

"Монгол хэл дээр боловсрол олгохыг хэвээр үлдээхийн тулд тайван эсэргүүцэлд орсныхоо төлөө баривчлагдсан бүхий л хүмүүсийг нэн даруй суллах, төрөлх хэлнийхээ эрхийн төлөө тэмцэж буй монголчуудыг мөрдөж мөшгихөө зогсоохыг Хятадын эрх баригчдад уриалж байна. Сүүлийн жилүүдэд Төвдийн өөртөө засах орон болон Шинжаан Уйгурт дунд сургуулиудад угсаатны цөөнхийн хэлээр сургалт явуулахыг хязгаарлах замаар Хятадын засгийн газар угсаатны цөөнхүүдийг уусгах гэж хичээж байгааг бид шүүмжилж байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Түүнчлэн саяхан Лос-Анжелес Таймс сонины Бээжин дэх редакцийн удирдлагыг эсэргүүцлийг сурвалжилсантай холбоотойгоор саатуулсныг эрс шүүмжилж байгаагаа илэрхийлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америкчууд өөрсдөө Хавайчуулыг 100 гаруй жилийн өмнө яаж байсанаа сөнах хэрэгтэй. Хятад одоо тиймэрхүй түүхэн туршлагуудыг нь copy paste хийж байна шүү дээ...
2020-09-17
Zochin:
Neg hytad neg bus nutag neg delhii geed hutsaad baisan bugdiig ni hytadaar yriulaj hytadad uusgah geed baijee. Hyjaa nar delhiigeer neg tarhsan terbum garan huntei. Delhiin daats hetreed baina
2020-09-17
Манайхан мөнгө харахаараа яаж ч чадахгүй өрөвдмөөр юм
2020-09-17
farcek:
za yamaaadaa.
2020-09-17
Dagva:
За ашгүй... Манай төрийнхөн гэж өрөвдмөөр юм. Дүүг нь хүн нүдэн дээр нь зодоод байхад яач чадахгүй арчаагүй байх юм даа. Ядаж нэг ухаантай үг олоод хэлчихдэг төрийнхөнтэй болчих юмсан бурхан минь. ..
2020-09-17