Фейсбүүк ухаалаг нүдний шил гаргана
2020-09-17

Ирэх онд дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ болох Фейсбүүк болон нарны шилний зах зээл дээр тэргүүлэгч Luxxotica нар хамтран ухаалаг нүдний шил гаргах гэнэ. Энэ талаар Фейсбүүк компанийн тэргүүн Марк Цукерберг Facebook Connect арга хэмжээний үеэр мэдэгджээ. 

 

"Одоогоор энэ бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ энэ нь технологийн хувьд болон гадна үзэмжээрээ сайн бүтээгдэхүүн болно" гэж Цукерберг мэдэгджээ. 

 

Түүнчлэн Facebook судалгааны зорилгоор Project Aria нэртэй төхөөрөмж ашиглаж эхлэх гэнэ. Энэ нь том нүдний шил шиг байх бөгөөд дүрс бичлэг, дуу, харцны чиглэлийн талаарх мэдээлэл болон байршил зэрэг хэрэглэгчийн төхөөрөмж боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах аж. Project Aria нүдний шилийг Фейсбүүкийн ажилтнууд болон энэ компанийн түр ажилтнууд ажлын байр, олон нийтийн газруудад есдүгээр сараас зүүж эхлэх гэнэ. Ингэснээр ирэх онд гаргах бүтээгдэхүүн болон түүний программ хангамж ямар байх ёстойг тогтоох аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин