Цэцэрлэг, сургуулийн агаар дахь цацраг идэвхт радон хийг хэмжив
2020-09-17

 

Мэргэжлийн хяналтын байгууллага энэ оны төлөвлөгөөт ажлын хүрээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Өмнөговь аймгийн музей, сургууль, цэцэрлэг, номын сан, архивын өрөө, тасалгааны агаарт радоны хуримтлалын хэмжээг тодорхойлж, хүрээлэн буй орчин болон хүн амын эрүүл мэндэд цацрагийн сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа эсэхийг тогтоох тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ. Тандалт судалгаагаар нийт 50 байгууллагын өрөө, танхимын агаарт радоны хуримтлалыг тодорхойлох хэмжилт хийж “Цацрагийн аюулгүйн норм”-д заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн долоон байгууллагад зөвлөмж өгчээ.

 

Байгалийн гаралтай цацраг идэвхт хий радон нь аливаа барилга байгууламжид газрын хөрснөөс цэвэр, бохир усны хоолой, барилгын суурийн ан цаваар өрөө тасалгааны агаарт хуримтлагдан амьсгалын замаар дамжин хүний биед дотоод шарлага үүсгэх эрсдэлтэй байдаг. Иймд өрөө, тасалгаандаа агааржуулалтыг тогтмол хийж, хана, шалны ан цавыг битүүлснээр радоны хийн хуримтлал үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
Солонгосын ихэнх сургуулиас радон илрээд цонхоо онгойлгохыг заасан.
2020-09-17