Пентагон: Орос, Хятад хоёр манай гол стратегийн өрсөлдөгч
2020-09-17

ОХУ, БНХАУ АНУ-ын стратегийн гол өрсөлдөгч гэж Америкийн Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ. 

 

"Одоогоор их гүрнүүдийн өрсөлдөөний эрин өрнөж буй энэ үед Пентагон Хятад, Оросыг манай стратегийн гол өрсөлдөгч гэж үзэж байна" хэмээн Марк Эспер мэдэгдсэн байна. 

 

Энэ хоёр улс хоёулаа зэвсэгт хүчнээ тогтмол сайжруулан, сансрын салбар болон цахим орон зай дахь боломжуудыг өргөжүүлсээр байгааг Марк Эспер цохон тэмдэглэжээ. Түүнчлэн, АНУ болон түүний түншүүд өөрсдийн суурь зарчим, амьдралын хэв маягийг хамгаалах шаардлагатай хэмээн онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин