COVID-19: АНУ-д ирэх сараас вакцинжуулалт эхэлнэ
2020-09-17

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалт 10 дугаар сард АНУ-д эхэлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг РИА Новости дамжууллаа. 

 

"Бид вакциныг маш аюулгүй, үр дүнтэй байдлаар түгээхэд бэлэн байна. 10 дугаар сараас эхэлнэ" хэмээн Дональд Трамп мэдэгджээ. Түүнчлэн энэ оны эцэс хүртэлл 100 сая хүртэлх тун вакцин гаргахад бэлэн байгаа хэмээн онцолсон байна.

 

Өмнө нь тэрбээр мэдэгдэл хийхдээ вакцин хэдэн долоо хоногийн дараа бэлэн болно хэмээж байв. "Вакцин гарган авахад хэдэн долоо хоног үлдлээ. Гурваас дөрвөн долоо хоног болох болов уу даа" хэмээн Трамп мэдэгдэж байлаа. 

 

Энд дуулгахад, АНУ вирусийн халдварын тоогоор тэргүүлсэн хэвээр байгаа юм. Тус улсад цар тахал эхэлснээс хойш коронавирусийн халдвар авсан хүний тоо 6,6 саяыг давсан бол 197 мянга гаруй хүн нас барж, 2,49 сая хүн эдгэрчээ. Харин дэлхий даяар,есдүгээр сарын 17-ны байдлаар, халдварын тохиолдол 29,9 сая, эдгэрсэн хүний тоо 20,3 сая давсан бол 941 мянга гаруй хүн шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросоос гуй өмхий янкуудаа. Та нарын вакцин гэж юу бсан юм.
2020-09-18
Yamai daa.
2020-09-17