Дэлхийн банк: Монгол Улс хойч үедээ өр өвлүүлэхээр байна
2020-09-17

Дэлхийн Банкнаас “УУЛ УУРХАЙ БА ОЮУН УХААН: БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИНСТИТУЦИ БОЛОН ХҮНИЙ ХӨГЖИЛД ЧИГЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааг боловсруулсан бөгөөд судалгааны тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал хийлээ. 

 

Дэлхийн Банкны шинээр гаргасан тайлан нь сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улс эрдэс баялгаас олсон орлогын нэг ам.доллар тутмын ердөө 1 центийг хойч үедээ хуримтлуулж буй туршлагыг хөнджээ. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Монгол Улс эрдэс баялгийн орлогоо хүний болон институцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас хамаарах хамаарлаа алгуур бууруулах шаардлагатайг зөвлөжээ.

 

Дэлхийн дахинд уур амьсгалын өөрчлөлт, хөрөнгө оруулагчид илүү тогтвортой байдлыг илүүд үзэх болсон хандлага, Хятад улс нүүрсний хэрэглээгээ бууруулах зорилт, КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөө зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан эрдэс баялгийн эрэлт нэлээд буурч болзошгүй тул Монгол Улс дээрх өөрчлөлтийг яаравчлах шаардлагатай тухай Дэлхийн Банкны 2020 оны 9 дүгээр сарын “Уул уурхай ба оюун ухаан” тайланд онцолжээ.

 

Монгол Улс уул уурхайн томоохон орд газруудаа 2004 оноос ашиглаж эхэлснээс хойш эдийн засаг нь жил бүр дунджаар 7.2 хувиар өсч, дэлхийн хурдтай өсч буй эдийн засгуудын нэг болсон билээ. Эдийн засгийн энэхүү өсөлт нь ядуурлыг багагүй бууруулж (зарим үед  ядуурал эргээд тодорхой хувиар өссөн ч гэсэн), амьжиргааны түвшинг ахиулахад тодорхой хувь нэмэр оруулсан. Түүнчлэн хүн капиталын нөөц харьцангуй сайн, дэд бүтэц сүүлийн гучаад жилийн хугацаанд сайжирсан ч нийт газар нутгийн хэмжээ, хүн амын нягтаршил бага зэргийг тооцвол хангалтгүй хэвээр байна. Дээрх ололт амжилтын дийлэнх нь өгөөмөр нийгмийн халамжийн тогтолцоо, мөн уул уурхайн орлого болон гадаад эх үүсвэрээр санхүүжсэн их хэмжээний улсын хөрөнгө оруулалтаас голлон шалтгаалсныг тус тайланд онцолжээ.

 

Хэдий ололт амжилт байгаа ч олон тооны сорилтууд тулгараад байна. Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч байсан ч макро эдийн засгийн хэлбэлзэл нэмэгдсэн, эдийн засгийн өсөлт, уналтын мөчлөг ойр ойрхон давтагдах болсон нь эдийн засагт томоохон сорилт болж иржээ. Эдийн засгийн өсөлт нь бүтээмжээр бус харин хөрөнгийн хуримтлал, байгалийн баялгийн өндөр ашиглалтаар голлон тэжээгдэж иржээ. Нөгөө талдаа, Монгол Улс уул уурхайгаас олсон орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авч байгаа тул хойч үедээ өр өвлүүлэхээр байна.

 

“Уул уурхайн баялгийн өгөөжийг илүү төрөлжсөн, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт болгон хувиргахын оронд Монгол Улс эрдэс баялгаасаа улам хараат болж байна. Үүний зэрэгцээ чадварлаг, мэргэшсэн ажиллах хүчнээ дутуу ашиглаж, мөн институцийн чанар доройтсоор байна” гэж Дэлхийн Банкинд Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев онцлоод “Хүн болон инстутитуци гэх мэт өгөгдсөн суурь баялгаа дутуу ашиглаж байгаагаас үйлдвэрлэл болон экспортыг төрөлжүүлж чадахгүй, улмаар дэлхийн түүхий эдийн зах зээлээс улам хараат болж, үнийн савалгаанд улам өртөмтгий болж байна. Энэ мухардмал байдлаас гарахын тулд уул уурхайд хөрөнгө оруулдаг шигээ “оюун ухаан” буюу хүнээ болон институцээ хөгжүүлэхэд дорвитой хөрөнгө оруулдаг болох хэрэгтэй” гэв.

 

Төрөлжсөн, тогтвортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд дараах бодлогын зөвлөмжийг тус тайланд өгч байна. Үүнд:

  • Олсноороо хэрэглэх бус харин бизнесийн мөчлөгийн дагуу орлогоо жигд хуваарилан мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх – үүнийг төсвийн ил тод дүрэм, тодорхой шаардлагууд, төсвийн хараат бус зөвлөл, зах зээлийн жамаар тогтох валютын ханш, үр ашигтай ажиллах тогтворжуулалтын сангийн тусламжтайгаар хэрэгжүүлэх.
  • Өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, бүтээмж өндөртэй аж ахуйн нэгж, компаниуд өсөн дэвжих, хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх дорвитой реформуудыг авч хэрэгжүүлэх.
  • Эдийн засгийн төрөлжилтийг зөвхөн бүтээгдэхүүний төрөлжилт гэж харахаасаа илүүтэй өгөгдсөн суурь баялгаа сайн ашиглах, тэлэх тал дээр анхаарах. Тухайлбал, залуу, мэргэшсэн, чадварлаг ажиллах хүчин (ялангуяа эмэгтэй ажиллах хүчин)-ээ бүрэн дүүрэн ашиглах нь энэ чиглэлээрх эхний алхамуудын нэг юм.
  • Эдийн засагт улс төрийн нөлөөг багасгах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, хяналт зохицуулалтын чанарыг ахиулахын тулд засаглалын реформуудыг хурдасгах (ялангуяа Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, авлигатай тэмцэх асууддлууд гэх мэт хамаарна).

 

“2017-2019 онд макро эдийн засгийн менежмент дорвитой сайжирсныг илтгэх олон үзүүлэлтүүд байгаа нь сайшаалтай бөгөөд энэ нь шинэ засгийн газарт эдгээр шинэчлэлийг үргэлжлүүлэх таатай боломжийг олгож байна” хэмээн тайланг боловсруулахад тэргүүлэн ажилласан Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану хэлээд “Өнгөрсөн хугацаанд төсөвтэй холбоотой чухал ач холбогдолтой эерэг өөрчлөлтүүд гарсан нь реформ шинэчлэлийг шинээр нэвтрүүлснээс илүүтэй төсвийн бодлогоо хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлсэнээс голлон хамаарсан. Үүнээс харахад улс төрийн хүсэл зориг, манлайлал байвал энэ мэт эерэг өөрчлөлтүүдийг мөнгө, ханшийн бодлого, санхүүгийн салбар, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээл зэрэг бусад салбарт ч гаргах бүрэн боломжтойг илтгэж байна. Иймд шинэ засгийн газар бодлогын шинжтэй реформ, шинэчлэлүүдээ үргэлжлүүлж, хүрсэн ахиц дэвшлээсээ ухрахгүй байх нь туйлын чухал юм.” гэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Дээр байгаа нөхдүүд идээд бгаа болохоос Монгол өрөнд орохгүй л хэмжээний баялаг бүтээдэг юм билээ ш дээ. Харин ч ашигтай. Ийм сайхан ард түмэнтэй байж яагаад ийм балиар хормой юм бэ. Малчин нь малаа маллаад худалдаа хийх нь хийгээд ёстой бүгд өөр өөрсдийгөө төрийн ямарч дэмжлэггүйгээр аваад явчихдаг. Жагсаал цуглаан хийгээд байхгүй. Ядарлаа гээд бослого үймээн гаргахгүй . Ийм мундаг иргэдтэй. Шат шатандаа идээд эх оронгүй мэт хулгайлаад улсаа өрөнд оруулдаг жишиг худлаа гэсэн ч үнэн шүү дээ.
2020-09-18
Zochin:
Ugeegui yduu, ulsuj uheh gej baigaa yum shig tsarailj baij ur tavj uursduu hulgailj baigaa turd ajildag humuus hezee ch uhaarahgui.
2020-09-17
MAN Mongol Uls-g suitgej bgaa shu!!!!!!!:
1992-1996 MAXH 2000 2004 MAXH 2004-2008 MAXH 2008-2012 MAH 2016-2020 MAH 2020-2024 MAH Eruuul uhaantai hun bol ene uls oron--g MAXH MAH suiruulj bn shu dee.
2020-09-17
Энэ муухай юмнууд төрөөс зайлаач:
Монгол улсыг аваад явчих аавын хүү байна уу ??? Яачихсан заяа нь хаячихсан улс вэ бид ??
2020-09-17
irgen:
Mongoliin tord 30 dahi jildee zovhon uul uurhai yarisan hymyys suuj baigaa.....zaashidch zovhon toriinhnii yr udam, , tanil tal bylegee demjsen teriigee dagaj ulsiin horongo huvaaj avdag hymyys l tord suugaad baigaa bolohoor mongol hogjihod mash hazy, ard tirgediinhee amdral hodolmor erhlelted anhaarch baigaa um eroosoo baihgui
2020-09-17