Хоёр настнуудын цэцэрлэгийн  цахим бүртгэлийн ЗААВАР
2020-09-18

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар есдүгээр сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллагууд, их дээд сургуулийн үйл ажиллагааг хэвийн горимоор хичээллүүлэхээр болсон. Мөн төрийн өмчийн цэцэрлэгт хоёр настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар тогтсон.

 

Үүнтэй холбоотой нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлт есдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагаас 21-ний өдрийн 14:00 цаг хүртэл хугацаанд явагдана. Бүртгэл 14:00 цагт хаагдсаны дараа "Цахим элсэлт" -ийн үйл ажиллагаа 16:00 цагаас цэцэрлэг тус бүр дээр  зохион байгуулагдана.  Эцэг эх асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn  системд хандан хүүхдээ бүртгүүлнэ.

 

 

  • 1 алхам: Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийн регистрийн дугаарыг оруулж шалгах товчийг дарна.
  • 2 алхам: Хүүхдийн мэдээллийн зөв эсэхийг шалгах, хамран сургах тойргийн цэцэрлэгт  оноогдон гарч ирнэ. Бүртгүүлсэн  хүүхдийн тоон мэдээлэл харагдана
  • 3 алхам: Мэдээлэл авах утасны дугаараа бичиж, бүртгэлийн дугаар авах товчийг дарна
  • 4 алхам: Бүртгэлийн дугаар гар утсанд мессежээр ирнэ.

 

Санамж:

 

  • Элсэлтийн бүртгэлийг нэг удаа гаргана.
  • 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. 
  • Оршин сугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх

 

Есдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд  цэцэрлэг бүрд иргэдэд  туслах ажилтан ажиллана.

 

Энд дуулгахад, 2020-2021 оны хичээлийн жилд  төрийн өмчийн 262 цэцэрлэг, 143 ерөнхий боловсролын  сургууль, төрийн бус өмчийн 437 цэцэрлэг, 123 ерөнхий боловсролын сургууль, нийт 699 цэцэрлэг, 266 ерөнхий боловсролын сургууль сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхлээд байгаа аж.   

 

Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 111831 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 172300, дунд ангид 100031, ахлах ангид 47540 сурагч, нийт 319871 сурагч суралцаж байна. Мөн нэгдүгээр ангид шинээр 39500 сурагч элсэн  оржээ.

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин