COVID-19: Дэлхий даяар халдварын тохиолдол 30 саяыг давлаа
2020-09-18

Дэлхий даяар бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол есдүгээр сарын 18-ны байдлаар 30 саяыг давжээ. Энэ талаар олон улсын байгууллага, холбооны болон орон нутгийн эрх баригчдаас авсан мэдээлэл дээр үндэслэн тооцоолол гаргадаг Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн сайт дээр мэдээлсэн байна. 

 

Энэ сайт дээр мэдээлснээр, есдүгээр сарын 18-ны өглөөний байдлаар дэлхий даяар халдварын тоо 30 003 378, нас барсан хүний тоо 943 203 болсон бол 20 398 381 эдгэрчээ. Халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн улс нь АНУ бөгөөд энд COVID-19 вирусийн батлагдсан тохиолдол 6 664 021-д хүрсэн байна.

 

Үүний араас 5 118 253 тохиолдол бүртгэгдсэн Энэтхэг, 4 419 083 тохиолдол бүртгэгдсэн Бразил улс тус тус оржээ. Харин манай хойд хөрш ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш нийтдээ 1 085 281 тохиолдол бүртгэгдсэнээс 895 868 нь эдгэрсэн байна. Вирусээр үүсгэгдсэн өвчний хүндрэлийн улмаас 19 061 хүн нас баржээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин