РЖД: Монголд төмөр зам барихад тусална
2020-09-18

 

УБТЗ-ын 50 хувийг эзэмшдэг "Оросын төмөр зам" нээлттэй хувьцаат нийгэмлэг /shuud.mn:РЖД/ Монгол Улсын Тавантолгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Азийн орнууд руу нүүрс ихээр тээвэрлэх боломж олгох нэгдсэн төмөр замын сүлжээ байгуулахад Монголд туслахад бэлэн гэж тус нийгэмлэгийн нэгдүгээр орлогч захирал Сергей Павлов мэдэгдсэнийг Коммерсант мэдээллээ. 

 

"Тавантолгой  нь 6,5 тэрбум нүүрсний нөөцтэй, дэлхийн томоохон орд газруудын нэг юм. Төмөр зам тавьсны дараа Монгол Улс жилд 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа" гэж Коммерсант бичжээ.

 

"Монголчууд энэ нүүрсээ Хятадад зарахаар төлөвлөж байгаа. Зөвхөн Хятадад ч биш, мөн үүнийг манай нүүрсний салбарынхан ч харгалзан үзэх ёстой. Өнөөдөр Монголд төмөр замын тээвэр хөгжиж байна. Тэд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын салаа барьж байгаан дээр Зүүнбаянгаас Ханги, Хятад руу хүрэх төмөр зам барихаар төлөвлөж байна. Тэд хэдийнэ БНХАУ-тай хиллэх хилийн Гашуунсухайт боомт руу нүүрсний ордоос хүрэх төмөр замыг барьж байгаа" хэмээн Сергей Павлов мэдэгджээ. 

 

Мөн "Оросын Төмөр зам" нээлттэй хувьцаат нийгэмлэг "УБТЗ-ын бааз дээр нэгдсэн төмөр замын сүлжээг Монголд бий болгоход нөөц боломжоо олгох, 15 мянган хүн ажилладаг Монгол дахь нийгэмлэгийн хамтран эзэмшигч, хувьцаа эзэмшигчийн хувьд төмөр замын нэгдсэн сүлжээ төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд туслахад бэлэн" гэж тэрбээр онцолжээ. 

 

Wood Mackenziе-ийн тооцоолсноор, 2025 он гэхэд Азийн зах зээлүүд дэх импортын нүүрсний эрэлт 7,5 хувиар, 2030 он гэхэд есөн хувиар буюу 120 сая тонноор өсөх гэнэ. Өнгөрсөн онд Оросоос Ази руу нийлүүлсэн нүүрсний экспорт 114,4 сая байжээ. Харин тус улс нүүрсний салбарыг 2035 он хүртэл  хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрт зааснаар 2025 онд Оросоос Ази руу нийлүүлэх нүүрсний экспорт 151-207 сая, 2030 онд 166-253 сая тонн байхаар тооцоолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Oboidemsia bez vas spasibo
2020-09-19
баярлалаа, баяртай. бид өөрсдөө учраа олъё. хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг бий.
2020-09-18
khurdan Orosuudtai khamtran Tumur zam tavisan deer tsag khugatsaa unetei.
2020-09-18
Zochin:
Монголчууд хийсэн гэдэг бахархалтайгаа улдсэн дээрээ
2020-09-18