Цар тахлаас болж Путин, Трамп нарын тэргүүнүүд Шнобелийн шагналтан болов
2020-09-18

 

Дэлхийн есөн орны Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар "Анагаах ухааны боловсрол" нэр төрөлд Шнобелийн шагналын эзэд болжээ. Тэдний дунд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар багтсан байна.

 

Тэднийг " эрдэмтэд, эмч нараас илүү улс төрчид хүний амь нас, үхэлд хүчтэй нөлөөлж чаддаг гэдгийг дэлхий дахинд харуулахын тулд коронавирусийн цар тахлыг ашигласан"-ых нь төлөө энэхүү "гутамшигт шагнал"-ыг олгожээ. 

 

Шнобелийн шагнал буюу "Ig Nobel Prize" нь Нобелийн шагналын элэглэсэн хувилбар бөгөөд 1991 онд Америкийн  Annals of Improbable Research сэтгүүл гаргасан юм. Анхлаад энэ шагналыг "хийх боломжгүй эсвэл хийж болохгүй судалгаанууд"-д өгч байлаа. Харин дараа нь үүнийг өөрчилж, "эхлээд инээд хүргэх ч дараа нь эргэцүүлэхээс аргагүй болдог" судалгаануудад өгөхөөр болсон байна. Шагналыг жил бүр Харвардад олгодог бөгөөд энэ жилийн "гутамшигт шагнал"-ын эздийг improbable.com дээр нийтэлжээ. 

 

"Анагаах ухааны боловсрол" нэр төрөлд Шнобелийн шагнал хүртсэн хүмүүс нь Беларусийн Ерөнхийлөгч  Александр Лукашенко, Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Мексикийн Ерөнхийлөгч  Андрес Мануэль Лопес Обрадор, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар аж.

 

Шагналын эздийг зарлах арга хэмжээний үеэр хөтлөгч Лукашенког онцлон "баяр хүргэжээ". Учир нь тэрбээр энэ шагналыг хоёр дахиа хүртэж байгаа нь энэ бөгөөд өмнө нь 2013 онд Лукашенко олон нийт алга ташихыг хориглосныхоо төлөө "Энх тайвны шагнал" хүртэж байсан юм.

 

Шнобелийн шагнал-2020-ын бусад шагналтнууд 

 

Сэтгэл судлал- нарциссист буюу өөрийгөө хэт дөвийлгөгч хүмүүсийг хөмсгөөр нь таних арга боловсруулсан судалгаа энэ төрөлд Шнобелийн шагнал авчээ.

Энх тайвны шагнал- Энэтхэг болон Пакистаны Засгийн газар хүртсэн бөгөөд энэ хоёр орны дипломатууд шөнөөр нэгнийхээ хаалганы хонхыг даран зугатаж байсан хэрэг гарч байсан нь ийнхүү гутамшигт шагналын эзэн болох шалтгаан болсон байна.

Физик - Украин гаралтай Австралийн эрдэмтэд болох Иван Максимов болон Андрей Потоцкий нар өндөр давтамжаар чичиргээ үүсэх үед чийгийн улааны биед ямар өөрчлөлт гардгийг судласнаараа энэ нэр төрлийн ялагчид болжээ. 

Эдийн засаг - дэлхийн улс орнууд дахь орлогын тэгш бус байдал өдөрт уруул дээр үнсэх дундаж тоо хоорондын уялдаа холбоог тогтоох гэсэн оролдлого гутамшигт шагнал хүртэх нөхцөл болсон байна.

Менежмент - Хятадад 2013 онд Цюй Юхуэ гэгч барилгачин Вэй гэгч бизнесменийг хөнөөлгөх захиалга өгсөн ч хөлсний алуурчин өөрөө хийж зүрхлэлгүй өөр нэгнийг захиалж, мөн ингэхдээ шагналын мөнгөнөөс авч үлдсэн байна. "Туслан гүйцэтгэгч" мөн л ийм замаар дараагийн хүнд шилжүүлэх замаар нийт таван хөлсний алуурчинд "гэрээ" дамжсан бөгөөд хамгийн сүүлийн буюу тав дахь хөлсний алуурчинд ирэх мөнгөний тоо хэт бага болсон тул тэрбээр хохирогч болох бизнесментэй тохиролцон, үхсэн мэтээр жүжиглүүлж байжээ. Энэ хэрэг 2019 онд нийтэд мэдээлэгдсэн бөгөөд Шнобелийн шагналын "Менежмент" нэр төрлийн ялагч болсон байна. 


Коронавирусийн цар тахлын улмаас энэ жил ёслолын ажиллагаа цахим хэлбэрээр явагдсан бөгөөд ялагчдад шагнал болгон дэлхийн хамгийн үнэ цэнгүй валют болох Зимбаве долларын 10 тэрбумын дэвсгэртийг гардуулжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Хөөрхий трамп нобэл авах гээд байсан авч боллоо доо хөөрхий
2020-09-19
Zochin:
Chamaig devshyylbel ursuldugchgyi tasarxai avax yum bn
2020-09-18
Zochin:
Ingej xelsend ni chamd ugvul yag eznee olson shagnal bolno.
2020-09-18
Оюун-эрдэнэ:
Дотооддоо ко алдаагүй ХҮРЭЛСҮХЭД ЯАГААД ӨГДӨГГҮЙ юм бэ Хэдүүлээ жагсах уу
2020-09-18
Zochin:
Chamaig devshyylbel ursuldugchgyi tasarxai avax yum bn
Zochin:
Ingej xelsend ni chamd ugvul yag eznee olson shagnal bolno.
жингэр нохой хав хав, жингийн цуваа гоу гоу
2020-09-18
ши жинпинь хаачив ккк
2020-09-18