Байцайнаас “байцайны бөөс” илэрчээ
2020-09-18

 

Мэргэжлийн хяналтын газраас худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр зарим хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторид шинжлүүлэхэд Барс хүнсний захад нийлүүлсэн байцайнаас “Байцайны бөөс” илэрчээ. Бөөс илэрсэн 51,4кг байцайг устгасан. Иргэд хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо гарал үүсэл нь тодорхой, шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөсөн юм.

 

Байцайны бөөсний тухайд:

 

Зуны улиралд байцайны бөөс нь 16 үе удмаар тус ногоонд үрждэг. Үүнийг тариалах явцдаа устгаж, тэмцэж байх шаардлагатай. Бөөсний өндөг нь зууван 0.5мм урт цагаан саарал өнгөтэй. Өндөгний өнгө дөрвөн өдрийн дараа гялтганасан хар өнгөтэй болдог. Тархагч эмэгчин бөөс нь дарлага дахь байцайны үрслэг, тоонолжин цэцэгт ургамалд очиж тэндээ намар болтол үржиж олширдог аж. Бөөстсөн байцайг навч хэсгийг сөхөж хараад шалгадаг.  

Х.Баяржаргал

Shuud.mn
Сонин хачин