Хэн болох нь тодорхойгүй явган зорчигчийг мөргөж амийг нь хохироожээ
2020-09-18 10:21
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.09.14-18-ны өдөр нийт 1407 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1072 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтсэний 7 нь хүүхэд байна.

 

Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна. Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –18

 

  • Мөргөлдөх хэлбэрээр-2

 

  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2020.09.14-ний 12 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Цагааннуур сум 2-р баг “Залуус хороолол” гэх газар /сумын төвөөс хойш 30 км/ шороон замд Hyundai Porter автомашины жолооч Л нь явган зорчигч   28 настай, эмэгтэй Х-г мөргөж амь насын хохироосон.

 

2020.09.15-ны 22.40 цагийн орчимд Дорнод аймаг Хөлөн буйр сум 1-р баг “Өлзийт” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 18км/ асфальтан замд  Toyota Prius  маркийн автомашины жолооч Л нь жижиг оврын улсын дугааргүй /ковш/ механизмтай мөргөлдөж жолооч Л, зорчигч Б нарын 2 хүний амь хохирсон

 

2020.09.17-ны 20.30 цагийн орчим Өмнөговь аймаг Ханбогд сум Хайрхан баг “Оюу толгой” гэх газар /сумын төвөөс урагшаа 110км/ асфальтан замд Ssanyong Korando автомашины жолооч Г нь явган зорчигч хэн болох нь тодорхойгүй 25 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.

 

2020.09.17-ны 23.30 цагийн орчим Дорнод аймаг Цагаан-Овоо сум 3-р баг “Галын гол” гэх газар /сумын төвөөс урагшаа 25км/ шороон замд Toyota Chaser  автомашины жолооч Э нь Dayun маркийн П жолоочтой мотоциклтой мөргөлдөж жолооч 66 настай, эрэгтэй  П-н амь хохирсон.

 

2020.09.18-ны 01.30 цагийн орчим Дорнод аймаг Чойбалсан хот 7-р баг /аймгийн төвд/ асфальтан замд Toyota Prius  маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 24 настай, эмэгтэй Т-г мөргөж амь насыг хохироосон.

 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 393 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, бага насны хүүхэд хаанаас ч гараад ирэх эрсдэлтэй бүст хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг зогсоох боломжит хамгийн багаар сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин