ВИДЕО: Барилгын ослоор 11 хүн амиа алджээ
2020-09-18 11:13

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын болоод үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ.

 

 

Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгэм хамгаалал, хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр:

 

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгэм ,хамгаалах хяналтын хэлтсээс 2020 оны гуравдугаар улиралд зургаан дүүргийн барилга угсралтын ажил явуулсан аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн. Барилга ихтэй дүүрэг нь Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүд байв. Нийт зургаан дүүргэд 327 шалгалт хийхэд 111 удаагийн 341 зөрчил байлаа. Илэрсэн зөрчлүүдээс Зөрчлийн тухай хуулиар 134,850 сая төгрөгийн торгуулийн аргыг авч, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

 

Барилгын салбарт гарч буй зөрчлийг хэсэгчилбэл:

 

-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт дүрэм журам хангаж ажиллаагүй зөрчил-53%

-Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчил-29%

-Бусад зөрчил-18%

 

2020 оны нэгдүгээр сараас эхлэн барилга угсралтын чиглэлээр ажил явуулдаг байгууллага, эрсдэлт нөхцөлд ажилладаг ажилчдад гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дөрвөн удаагийн мэдэгдэл зөвлөмжийг 327 аж ахуйн нэгжид давхардсан тоогоор 2130 ширхэг материал тараасан юм.

 

Энэ онд 214 үйлдвэрийн осол бүртгэгдсэн. 2020 онд барилга дээрх ослын тоо 12 болж өмнө оноос нэгээр бага гарсан. Харин 2019 онд барилгын ажлаас болж гурван хүн нас барсан бол энэ жил нас барсан хүний тоо 11 болж өссөн. Барилга дээр гарч буй ослоос хамгийн их бүртгэгддэг нь өргөх зөөх үед авсан бэртэл байдаг аж.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин