Д.Нямхүү: ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ
2020-09-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.21/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт  1749 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь есдүгээр сарын 17-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 50 настай, ОХУ-ын иргэн, тир машины жолооч байгаа. 

 

Бусад шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 246 хүний, наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 260 хүний давтан, энэ сарын 04-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 266 хүний давтан, есдүгээр сарын 17-нд Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 225 хүний шинжилгээ, наймдугаар сарын 29-нд Сидней -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 81 хүний давтан,  59 хүн, 14 хүний тандалт, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүний, тусгаарлалтад байгаа 124 хүний, 37 эмч эмнэлгийн ажилчдын, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 57 хүн, Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг хүн,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 61 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ тус тус байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 312 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 302 байгаа. Нийт эдгэрээд гарсан 302 хүний 8 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 8 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  286 хүн байгаа.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, долоон хүний биеийн байдал  хөнгөн, гурван  хүний биеийн байдал хүндэвтэр  байна.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин