Сэрэмжлүүлэг: Гэр, байшин шатаж хоёр иргэн амь эрсэджээ
2020-09-18 15:14
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 17-1 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 23:42 цагт  Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 39 км замыг туулан 00:20 цагт очиж иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт иргэн Б /28 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.

 

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7-140 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 08:26 цагт хүлээн авч Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 08:45 цагт очиж иргэн Э-ын 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт иргэн Э/57 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.

 

Иймд иргэд, олон нийт хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед гэр, сууцаа галлахдаа анхаарал болгоомжтой байж үнс, нурмыг зориулалтын төмөр саванд хадгалж, цог, оч үсрэхээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин